ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ж.ЭРДЭНЭБАТЫГ ТОМИЛОВ

IMG_4293

Чингэлтэй дүүргийн Засаг дарга  Д.Ганболд УИХ-ын 66 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсонтой холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  Б/113 дугаар захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу Чингэлтэй  дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбатыг томилжээ.

  Нийслэлийн Засаг даргын захирамжийг  Нийслэлийн нутгийн захиргаа, удирдлагын газрын дарга Ү.Ганболд танилцуулж, үүрэг гүйцэтгэгчид тамгыг гардуулан өгч, ажлыг хүлээлцүүллээ.  Уг арга хэмжээнд Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт , нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар, Ахмадын хорооны дарга А.Зул нар  оролцов.

Захиргаа, хуулийн хэлтэс

IMG_4259

IMG_4279

IMG_4266

 

Leave a Reply

  • Facebook