УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБОЛД ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО

УИХ-ын гишүүн Д.Ганболд,Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнбат нар дүүргийн удирдах ажилтны шуурхай хуралдааныг удирдан явууллаа. УИХ-ын гишүүн Д.Ганболд энэхүү уулзалтаар удирдах ажилтнуудын үүрэг хариуцлагын талаар дурьдаад тэдний санал санаачлага, хүсэлтийг төрийн бодлогод тусгуулахын төлөө ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат баяр наадмын бэлтгэл ажлын талаар удирдах ажилтнуудад үүрэг өглөө. Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, гамшиг ослын болон гал түймэр, үеэр усны аюулаас ард иргэдээ сэрэмжлүүлэн ажиллахыг үүрэг болгосон юм.

Захиргаа, хуулийн хэлтэсDSC_0882 DSC_0857

 

Leave a Reply

  • Facebook