САХА УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЗОЧИЛЖ БАЙНА

Дүүргийн Засаг даргын урилгаар Саха улсын “Терэх” хамтлагийн гишүүд төлөөлөгчид айлчилж байна. Зочид дүүргийн хөгжил, бүтээн байгуулалт болон дүүргийн урлаг соёлын арга хэмжээг үзэж сонирхож байна. Зочдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон хэлтсийн дарга нар хүлээн авлаа. Тэд дүүргийнхээ үүсэл хөгжил түүх соёлын талаар танилцуулж дурсгалын зүйлс гардуулсан юм. Мөн зочдын төлөөлөл Саха улсын бэлэг тэмдэг болсон дурсгалын зүйлсийг дүүргийн удирдлагуудад дурсгал болгон гардууллаа. Мөн зочдыг ёслол хүндэтгэлийн өргөөнд урин залж морин хуурын аялгуугаар мэндчилсэн бол “Терэх” хамтлагийн зүгээс ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.DSC_0956 DSC_0989 DSC_0982 DSC_0997
DSC_1008

 

Leave a Reply

  • Facebook