САЛБАРТАА АМЖИЛТ ГАРГАСАН ИРГЭДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Засаг дарга салбартаа тэргүүлэгч зарим иргэдэд өнөөдөр шагнал гардууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Лхагвасүрэн нар гардуулан өглөө. Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ажилтан Д.Батхуяг, Г.Ичинноров, З.Цэнгэл болон бусад хэлтэс албад, хамтран ажиллагч байгууллагуудын 45 хүн энгэрээ мялаалаа. Дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн ажилтан О.Төгсжаргал, 1 дүгээр хорооны иргэн Ц.Баярдаваа нар шагнагдсан юм. Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн ажилтан Б.Ганзориг, Б.Одонтуяа, З.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн ажилтан М.Хуралдай нар шагнагдлаа. Нийт шагнагдсан иргэдэд Засаг дарга хандаж хэлэхдээ “Улсын их баяр наадмын энэ өдрүүдэд энгэрээ мялаан шагнал хүртэж байгаа та бүхэнд баяр хүргье. Ирэх жил салбартаа илүү амжилт гарган ажиллаарай” хэмээн амжилт хүслээ.

Захиргаа, хуулийн хэлтэсDSC_1020 DSC_1022 DSC_1026DSC_1062DSC_1086 DSC_1059DSC_1070

 

Leave a Reply

  • Facebook