ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ  ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан улс эх орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа. Салбартаа үр бүтээлтэй олон жил бусдыгаа манлайлан ажиллаж байгаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын дэд ерөнхийлөгч, доктор, профессор Л.Энх-Амгаланг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Ерөнхий нягтлан бодогч Д.Оюунчимэгийг “Алтан гадас” одонгоор шагналаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг Дарга Ж.Эрдэнэбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар гардуулан өглөө.

DSC_1121 DSC_1126

Leave a Reply

  • Facebook