ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 105 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын төрийн одон, медалиар шагналаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч дарга Ж.Лхагвасүрэн, Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж нар гардуулан өглөө.“Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор Г.Агваандорж, С.Батзоригт, Л.Дамдинсүрэн нарын 7 хүн шагнагдлаа. “Алтан гадас” одонгоор Т.Адийхүү, Г.Батмөнх, М.Баатаржав, М.Байгалмаа нарын 20 хүн энгэрээ мялаалаа.“Цэргийн гавъяаны улаан туг”-ийн одонгоор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны өндөр настан П.Батмөнх шагнагдлаа.“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Э.Долгорсүрэн, Д.Нараа, М.Наран-Юндэн нарын 8 хүнийг улсын их баяр наадмын босгон дээр шагнаж урамшууллаа. Шагнал авсан нийт хүмүүст хандаж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хандаж үг хэллээ. Тэрээр “Улсын их баяр наадмын босгон дээр төрийн дээд одон медалиар шагнагдаж байгаа та бүхэнд баяр хүргье. Та бүхний хичээл зүтгэл, ажлын амжилт улс эх орны хөгжлийн нэг түүчээ яах аргагүй мөн юм. Та бүхэн сайхан наадаарай” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Захиргаа, хуулийн хэлтэс

IMG_4964 IMG_4972 IMG_4976IMG_4992IMG_4993IMG_4997IMG_5027 IMG_4989IMG_5021

Leave a Reply

  • Facebook