САХА-ЯКУТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЙЛЧЛАЛ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨВ

DSC_2174

Чингэлтэй дүүргийн Засаг даргын урилгаар Саха-Якут  улсын “Тирэх” хамтлагийн гишүүд,  төлөөлөгчид 2016 оны 07 дугаар сарын 8-наас 14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт амжилттай айлчиллаа.  Зочдыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж тэргүүтэй дүүргийн удирдлагууд хүлээн авсанаар төлөөлөгчдийн айлчлал эхэлсэн юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар Хүй долоон худагт төлөөлөгчдийг хүлээн авч уулзан,  хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулав.  Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд  Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг сонирхож Монгол түмний баяр, үндэсний хувцас, ёс заншил байгалийн сайхантай танилцах боломжийг дүүргийн зүгээс бүрдүүлж  өгөв.  Саха-Якутын БНУ-ын ахмадуудын “Тирэх” хамтлагийнхан ерөнхий боловсролын 57 дугаар сургууль дээр урлагийн тоглолт хийж,  Хүй долоон худагт зочилж, хурдан морины уралдаан үзэж, Цонжинболдогт Чингис хааны хөшөөг сонирхсоноор айлчлалаа өндөрлүүллээ.

DSC_1964

DSC_1988

DSC_1737

IMG_4431

IMG_4602

IMG_4626

IMG_4633

Leave a Reply

  • Facebook