ИРГЭДЭД САНАМЖ, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАВ

hu-1

Улсын баяр наадмын үеэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/489 дугаар захирамжаар Улсын баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан.  Энэ үеэр худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй 100 гаруй  аж  ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч, 89 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгон, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Хүнсний аюулгүй  байдлыг хангах хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх ”, “Галын  аюулгүй байдлыг хангаж  ажиллах”  талаар  уулзалт-ярилцлага,  Хүнсний аюулгүй  байдлыг хангах хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх”, “Галын аюулгүй байдлыг хангаж  ажиллах” зөвлөмж санамж  өгөх зэрэг  ажлыг зохион байгууллаа.

Мөн хараагүйчүүдийн үйлдвэртэй хамтран ажиллаж  14.000 цаасан уутыг худалдаа, үйлчилгээ эрхлэх  аж ахуйн  нэгж, байгууллага иргэдэд борлуулж,  хүнсийг шаардлага хангасан  сав баглаатайгаар  худалдааллаа. Худалдаа,   үйлчилгээ   явуулах  асарыг   улаан өнгөөр нэг хэв загвартай хийлгэж   дүүргийн   лого бүхий анонс,  дугаараар чимэглэсэн. Түүнчлэн худалдаа,  үйлчилгээ эрхлэгч нарыг   хөх  өнгийн малгай,  шар өнгийн  цамцаар  жигдрүүлэн ажилласан байна.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

hu-2

hu-3

hu-4

hu-6

hu-9

Leave a Reply

  • Facebook