НААДМЫН ӨДРҮҮДЭД ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 2559 ХҮН, 59 ТЕХНИК ХЭРЭГСЭЛТЭЙ АЖИЛЛАВ

10-10

Үндэсний Их баяр наадмын Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” 20  тоот тушаал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” А/15 тоот тушаалуудын дагуу Онцгой байдлын хэлтсийнхэн болон холбогдох байгууллагууд ажиллав. 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагаас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд батлагдсан хуваарийн дагуу Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж, бие бүрэлдэхүүний болон машин техникийн бэлэн байдлыг  ханган сахилга ёс зүйн зөрчилгүй ажилласан. Энэ хугацаанд давхардсан тоогоор нийт 2559 хүн, 59 машин, техник хэрэгсэлтэйгээр дүүргийн хэмжээнд болзошгүй гамшиг осол, үер усны аюул, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан үүрэг гүйцэтгэлээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс

 

 

Leave a Reply

  • Facebook