МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС 252 АЖ АХУЙН НЭГЖИД ХЯНАЛТ ТАВЬЖЭЭ

huushur

Наадмын буюу 2016 оны 07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 10 улсын байцаагч төв цэнгэлдэх хүрээлэнд, 4 улсын байцаагч болзошгүй хордлогын дуудлаганд үүрэг гүйцэтгэн баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээ үзүүлэх 80 аж ахуй нэгж, иргэдэд зөвлөмж тарааж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны болон хуушуурын 252 аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж улсын байцаагчийн 5 актаар 203 мянган төгрөгийн 46.3 кг мах устган хүнсний аюулгүй байдлыг хангуулжээ.

            07 дугаар сарын 11-ний өдөр хоолноос хордлого авсан гэсэн мэдээлэл ирсэний  дагуу Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч шалгахад нэгдүгээр  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Бродвэй” рестораны хоолноос хордлого авсан байх магадлалтай тул хоолны дээж авч НМХГ-ын Төв лабораторит шинжилгээнд өгсөн.

Мэргэжлийн хяналтын хэлтэс

zurag-01

Leave a Reply

  • Facebook