ЦАГДААГИЙНХАН 1100 ГАРУЙ ДУУДЛАГА, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ АЖИЛЛАЖЭЭ

zaaa-8

Наадмын өдрүүдэд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар  хэлтэс, Замын цагдаагийн тасаг  бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллалаа. Цагдаагийн 1 дүгээр хэлтэс 441, Цагдаагийн 2 дугаар хэлтэс 744 дуудлага, мэдээ мэдээлэл авч ажилласан байна.

Замын Цагдаагийн тасгийнхан  2016 оны 07 дугаар  сарын 10-наас 18-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 18 цэгт,  бусад дүүргийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор нийт 57 цэгт ажиллав.

Энэ үеэр хамгаалалт зохицуулалтын үеийн нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг 614 постод мэдээллэж, иргэдэд үйлчлэн, угтах үйлчилгээ, тасгийн байрны дэг журам сахиулж 2 урамшуулалт эргүүлээр зохион байгуулж, хэвийн явуулж гүйцэтгэсэн байна.

 

Leave a Reply

  • Facebook