НААДМЫН ӨДРҮҮДЭД 313 АЖИЛТАН, АЛБАН ХААГЧ ХАРИУЦЛАГАТАЙ ЭРГҮҮЛ, ЖИЖҮҮРИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭВ

naadam-100

Дүүргийн Онцгой комиссын даргын 2016 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг томилох тухай” 20 дугаар тушаалыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын даргын   “Хариуцлагатай жижүүрийн хуваарь батлах тухай” А/254 дугаар тушаалаар наадмын өдрүүдэд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг баталсан.

Засаг даргын Тамгын газар болон 19 хороод бэлэн байдлын зэрэгт шилжин хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийг ажиллуулан 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 07 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цаг хүртэл Засаг даргын Тамгын газарт-18, 1-19 дүгээр хороонд 295 ажилтан, албан хаагч хариуцлагатай эргүүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэлээ.

Хороодын хариуцлагатай эргүүл, жижүүрүүдийн ажилд хяналт тавьж, 1-4 цаг тутамд тогтмол мэдээлэл авч, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Шуурхай удирдлагын төв, Онцгой комиссын хариуцлагатай жижүүрүүдэд илтгэж ажилласан байна.

Дүүргийн хэмжээнд   элдэв зөрчилгүй, хариуцлагатай жижүүрүүд хуваарийн дагуу үүргээ сайн гүйцэтгэсэн, хуваарийн цагаас хоцорсон, зөрчил гаргасан албан хаагч байхгүй гэж дүгнэлээ.

Захиргаа, хуулийн хэлтэс

Leave a Reply

  • Facebook