“ЦАГААН НУГА “ ЗУСЛАНД 200 ГАРУЙ ХҮҮХЭД АМАРНА

500-500

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Засаг даргын Тамгын газар болон 19 хорооны ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийг “Цагаан нуга” хүүхдийн зусланд амраахаар шийдвэрлэж, 8-15 насны 200 гаруй хүүхэд тус зусланг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зорилоо.

Хүүхдүүдийг Тусгаар тогтнолын талбай дээрээс  “Цагаан нуга” зуслан руу үдэх арга хэмжээнд  дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, ЮНЕСКО-гийн нарийн бичгийн дарга асан Уртнасан нарын хүмүүс  оролцов.  Энэ үеэр авьяаслаг багачууд үе тэнгийнхэндээ дуу, шүлгээр бэлэг барилаа. “Цагаан нуга” зусланд амрах хүүхдүүд байгалийн үзэсгэлэнг үзэж сонирхохын зэрэгцээ биет болон биет бус соёлын 13 өвтэй танилцаж, суралцах боломж бүрдэж байгаа юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

IMG_5089

IMG_5086

IMG_5119

IMG_5127

IMG_5131

IMG_5130

IMG_5139

IMG_5137

Leave a Reply

  • Facebook