ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШАГНАЛААР ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЛАА

11-11

Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар Цагдаагийн байгууллагын 95 жил, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жил, Замын цагдаагийн газрын 80 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүрэг дэх  Цагдаагийг I, II хэлтэс, Замын цагдаагийн тасгийн зарим албан хаагчийг шагналаа.

Шагнал гардуулах арга хэмжээ 2016 оны 07 дугаар сарын 21-нд дүүргийн “Ёслол хүндэтгэлийн танхим”-д болж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцов.

Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, цагдаагийн хошууч П.Амаржаргал, М.Идэрболд, цагдаагийн ахлах ахлагч Н.Идэрзолбоо, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, цагдаагийн хошууч С.Болормаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Энхамгалан, Замын цагдаагийн тасгийн цагдаагийн дэслэгч Ч.Чимэдбат нарыг шагналаа.

Чингэлтэй дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар Цагдаагийн 1 дүгээр хэлтэс , цагдаагийн ахлах ахлагч Ө.Банзрагч, цагдаагийн ахлагч И.Ерболд, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Цагдаагийн ахлах ахлагч Г.Зоригтбаатар, Б.Мөнхбаяр, Н.Наянбаатар, Замын цагдаагийн тасаг, цагдаагийн ахмад Б.Амарсанаа, цагдаагийн  дэд ахлагч М.Булганаа нарыг шагнав.  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж дүүргийн Засаг даргын шагналаар шагнагдсан цагдаагийн албан хаагчдад баяр хүргэж, үг хэллээ.

01-03

01-04

IMG_5189

01-1

IMG_5185

01-05

 

Leave a Reply

  • Facebook