ЗАРИМ ИРГЭНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

12-12

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат  хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 9 дүгээр хорооны иргэн Б.Гэрэлмаа, 13 дугаар хорооны иргэн Ө.Болормаа нарт   буцалтгүй тусламжаар гэр олгох батламж гардууллаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг. Холбогдох хэлтэс, албадаас асуудлыг судалж, хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон дүүргийн Засаг даргад хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн юм.

12-13

Leave a Reply

  • Facebook