ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

11-3333

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 7 дугаар сарын 26-нд болж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа.  Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай  зөвлөгөөнөөс  өгсөн үүрэг, даалгаврын талаар мэдээлэл өгч,  дүүргийн  Удирдах ажилтны  өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцсан юм.

Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр буюу 07 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, 300 гаруй хариуцлагатай эргүүл, жижүүрүүд  үүрэг гүйцэтгэсэн. Дүүргийн хэмжээнд  гэмт хэрэг, зам тээврийн осол буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарах, эцэг, эхчүүдээс ямар нэгэн хураамж, төлбөр авахгүй байх, иргэдэд хүндрэл учруулахгүй төрийн үйлчилгээ үзүүлэхийг анхаарууллаа. Мөн дүүргийн хэмжээнд улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургууль, цэцэрлэгийн явцын мэдээлэл сонсч,  нийтийн эзэмшлийн зам, талбайд  зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх, үер, усны ам болон зөвшөөрөлгүй газарт буусан айлуудад холбогдох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

2-2

4-4

IMG_5233

333333

 

Leave a Reply

  • Facebook