“ЦАГААН НУГА” ЗУСЛАНД АМРАГЧ ХҮҮХДҮҮД ИРЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 19 хорооны ажилтан албан хаагчдын 230 орчим хүүхдийг “Цагаан нуга” зусланд амраалаа. Амрагч хүүхдүүд байгалийн сонирхолтой аялал,  хөгжөөнт тэмцээн наадам, урлагийн тоглолт зэрэг олон сонирхолтой хөтөлбөрт хамрагджээ. Мөн “Oхford”, “Cambridge”   болон бусад их дээд сургуулийн төгсөгчдөөр  англи хэлний хичээл заалгаж амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна. Амрагч хүүхдүүд зуслангийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

 

 

DSC_2446

DSC_2462

М.Тэнгис /9 настай/

– Зусланд олон найзтай боллоо. Дуу дуулж, хүүхдүүдтэй зуны амралтаа сайхан өнгөрүүллээ. Найзуудаасаа салах хэцүү байна. Дахиж явуулах боломж олдвол явахыг хүсч байна.

DSC_2450

Б.Хишигжин /10 настай/

– Найзуудтай болсондоо маш их баяртай байна. Олон юм хийж сурлаа. Багш нартаа маш их баярлалаа. Зуслан явах их сайхан байлаа.

DSC_2452 

Т.Хүслэн /16 настай/

– Үе тэнгийн хүүхдүүдтэйгээ их сайхан амарлаа. Багш нартайгаа найзуудтайгаа дахиад уулзах хүсэлтэй байна. Найзуудтайгаа байнга холбоотой байнаа.

DSC_2468

Э.Ариунаа /10 настай/

– Зусланд амрах их гоё байлаа. Англи хэлний хичээл, бясалгал гээд олон хичээл орсон. Хоол нь их амттай маш сайхан байлаа. Буцаж явахыг хүсч байна. Ирэх жил дахиад явна гэж бодож байна. Багш нартаа баярлалаа.

DSC_2471

 

 

Leave a Reply

  • Facebook