ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

zaza-6000000

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж  нар 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Замын цагдаагийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын санал, хүсэлтийн сонслоо.  Замын цагдаагийн тасгийн албан хаагчид ажиллах тав тухтай орчин, иргэдэд хүндрэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж өөрийн байртай болсон юм.

Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Сүхбат тасгийнхаа үйл ажиллагаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай  танилцууллаа. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат иргэдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд Засаг даргын Тамгын газар болон Замын цагдаагийн тасгийн хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж, дүүргийн 50 дугаар сургуулийн орчныг тохижуулсанаас эхлээд гэр хорооллуудад замын түгжрэл, агаарын бохирдол бууруулах, иргэдийн тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд дүүргийн хөрөнгө оруулалтаар авто болон явган замууд баригдсаныг онцлов.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын 95 жил, Замын цагдаагийн газрын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Чадварлаг хамт олон” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тус хамт олонд  баяр хүргэлээ.Энэ үеэр Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Замын цагдаагийн тасгийн тохижилтод зориулж дүүргээс 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар  шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээр болсоныг дуулгав.

00-88-1

99-00-1

IMG_5265

00-555

IMG_5251

IMG_5287

Leave a Reply

  • Facebook