“ШАРИЛЖГҮЙ УЛААНБААТАР” АЯНЫГ ДЭМЖИН АЖИЛЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

sharilj-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “АСЕМ-11” болон “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөний хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зарим гудамж, орон сууц, гэр хорооллын дундах зам, талбай хүн олноор цуглардаг, зорчдог газарт ургасан зэрлэг ургамлыг устгаж орчныг цэвэр, хоггүй болгох аяныг 07 дугаар сарын 05-наас  08 дугаар сарын 01 хүртэл үргэлжлүүлж байна.

Энэ ажлыг  “Мөнх долоон эрдэнэ” ХХК 1-8 дугаар хороонд,  “Хүн орхоодой” ХХК 09-14 дүгээр хороонд, “Шим” ХХК 15-19 дүгээр хороонд нутаг дэвсгэрт гүйцэтгэж байгаа юм.

Иймд дүүргийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, албан байгууллагууд, иргэд өөрсдийн санаачилгаар эзэмшлийнхээ зам, талбай, ногоон байгууламжийн орчныг цэвэрлэн  “Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнийг дэмжин ажиллахыг уриалж байна.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

Leave a Reply

  • Facebook