ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЯПОНООС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАХИАЛГА АВНА

66-000000

Чингэлтэй дүүргийн Кластерын төв, Японы Chemico группын төлөөлөгчидтөй хамтран  2016 оны 07 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд  бизнес уулзалтууд зохион байгууллаа.

Энэ үеэр Chemico группийн ерөнхийлөгч Ken Okamoto  тэргүүтэй төлөөлөгчид “Чингэлтэйд үйлдвэрлэв” бэлэг дурсгалын дэлгүүрүүд, дүүргийн үйлдвэрлэгчдийн  ажлын байраар орж танилцав.

Японы төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 15-ны  хооронд дахин ирж эхний захиалгуудаа өгөхөөр боллоо.

Мөн үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны 2 дугаар сараас бизнес хөрөнгө оруулалтыг Чингэлтэй дүүргийн Кластерын төвд бүртгэлтэй болон хамтран ажилладаг аж ахуй нэгж хувь хүмүүст оруулахаар ярилцав.   Хөрөнгө оруулалтын доод хэмжээ 30.000 ам.доллар бөгөөд дээд хэмжээг тухайн бизнесийн цар хүрээ болон бусад зүйлсээс хамааруулан тогтоох юм байна.

55-00

Leave a Reply

  • Facebook