ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН  “БУЛГАН-2016” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсад Гал унтраах техникийн олон төрөлт спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ой, спортын  нэгдсэн ангилалд орсоны 45 жил, Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбоо үүсэж хөгжсөний 15 жилийн ойн хүрээнд  “БУЛГАН-16” улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээн 2016 оны 07 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Булган аймагт боллоо. Нийт 5 клубын  29 багийн 260 гаруй тамирчин оролцсоноос Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын Цэргийн гавъяаны улаан тугийн болон Алтан гадас одонт Олон улсын хэмжээний мастер хурандаа Ч.Цогтбаяр ахлагчтай, спортын мастер А.Даваахүү дасгалжуулагчтай Шуурхай командын баг тамирчид оролцож багаараа 2 дугаар байрт шалгаран Мөнгөн медаль өргөмжлөлөөр шагнууллаа. Баг тамирчид  энэ тэмцээний 4х100 метрийн буухиа төрөлд мөнгөн медаль хүртэж Монгол Улсын Спортын Дэд мастерийн болзолыг 4 тамирчин ханган биелүүлсэн юм. Тэмцээнд Чингэлтэй дүүргийг төлөөлж Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцож Дүүргийн “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цомоор Шуурхай командын багийг, Дүүргийн “Хүнтэд тэмдэг”-ээр Холбооны ерөнхийлөгч бэлтгэл комиссар Д.Хишигбаатар, Холбооны дэд ерөнхийлөгч Онцгой байдлын хурандаа С.Залуухүү, 10 дугаар ангийн ахмад ажилтан Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан Олон улсын хэмжээний мастер бэлтгэл хурандаа Т.Отгон, 10 дугаар ангийн гал сөнөөгч Олон улсын хэмжээний мастер Онцгой байдлын ахлах ахлагч Д.Ганзориг нарыг дүүргийн “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын хурандаа До.Ууганбаяр нарыг шагнаж урамшууллаа.

DSC_2476DSC_2480DSC_2483

3

4

 


 

 

Leave a Reply

  • Facebook