154 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭМЭЛТ БҮЛГИЙН БАРИЛГЫГ 8-Р САРЫН 19-НД ХҮЛЭЭЛГЭЖ ӨГНӨ

izo

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2015 оноос эхлэн сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх хүрээнд цэцэрлэгийн НЭМЭЛТ БҮЛЭГ байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Энэ хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд 43 дугаар цэцэрлэгт нэмэлт бүлэг байгуулж ашиглалтад хүлээн авсан бол 2016 онд 124, 154, 174 дүгээр цэцэрлэгүүдэд дүүргийн төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нэмэлт бүлэг байгуулахаар төлөвлөсөн.

Нэмэлт бүлгийн барилгуудын тендер сонгон шалгаруулалтууд зохион байгуулагдаж дууссан бөгөөд 154 дүгээр цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгын ажил 70 хувьтай  явагдаж байна. Энэхүү барилга ашиглалтад орсноор цэцэрлэгийн үндсэн хүчин чадал 50 хүүхдээр нэмэгдэнэ.  Барилгын ажлыг “Изохаус” ХХК гүйцэтгэж 08 дугаар сарын 19-нд ашиглагчид хүлээлгэн өгнө.

Боловсролын хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook