ӨМӨЗО-НЫ ҮНДЭСНИЙ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТ УРИЛГААР АЖИЛЛАВ

U-MO

БНХАУ-ын ӨвөрМонголын Өөртөө Засах Орны Сөнд Баруун хошууны Үндэсний хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч Удвалцэцэг нь Боловсролын Сурган хүмүүжүүлэх хорооны эрдэмтэд, Ум Дарам багшийн удирдлагад “СӨНХ-ийг хөдөлгөөнөөр нь дамжуулан хөгжүүлэх” нь суурь судалгааны 3 жилийн явц, ажлын тайланг 2016 оны 07 дугаар сарын 07-оос 09-ны өдрүүүдэд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд ӨМӨЗО-ны СӨБ-ын байгууллагын мэргэжилтэн, Одон ТВ-ийн хүүхдийн нэвтрүүлэгийн редакци, 3 аймгийн 15 хошууны мэргэжилтэн төлөөлөгчид, 200 гаруй цэцэрлэгийн эрхлэгч нар оролцсон юм.

Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс Сөнд Баруун хошууны Үндэсний хүүхдийн цэцэрлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Удвалцэцэг эрхлэгчийн албан ёсны урилгаар тус хэлтсийн мэргэжилтэн Г.Дэлэгмаа болон 224 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч П.Эрдэнэчимэг үйл ажиллагаанд оролцлоо.

Улсын хэмжээний суурь судалгааны ажлын хэрэгжилт, үр дүн, мэдээ тайланг “үзүүлэх ажил”, “эрдэм шинжилгээний бага хурал”, “ярилцлага, санал асуулга” гэх мэт олон хэлбэрээр маш сонирхолтой зохион байгуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаанд Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Одон” телевиз мөн орон нутгийн телевизүүд сурвалжлага мэдээлэл хийлээ. Үзүүлэх ажилд зөвхөн хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд, багш, ажилчид бүгд оролцож хамртан дасгал хөдөлгөөнийг хүүхдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонирхолтой олон хувилбараар зохион байгуулав.

Боловсролын хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook