ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР ТУШААЛ ГАРАВ

zss-1

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын “Хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 21 дугаар тушаал гарлаа.

Тушаалын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон мал, амьтны гоц халдварт өвчин зөөгдөн орохоос сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн хяналт, шалгалтын ажлын хэсэг 24 цагаар ажиллана.

Мөн тарваган тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлж, сэжигтэй тохиолдол илэрвэл мэдээллийн дагуу тандалт хийх хөдөлгөөнт баг ажиллуулах, халдвар эсэргүүцэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, мэдээллээр хангах, тарваган тахал өвчний хор хөнөөлийн талаар  урьдчилан сэргийлэх  чиглэлээр хийсэн ажил, хяналт, шалгалтын талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх юм.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Хүчит шонхор”, “Нарантуул-2”, “Алтжин”, “Юмтбөмбөгөр” зэрэг худалдааны төв, захуудад худалдаалагдаж байгаа мах, махан бүтээгдэхүүн, мал, амьтны гаралтай түүхий эдэд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгчээ.

 zss-02

zsss-03

Leave a Reply

  • Facebook