ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ЗАМЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт өрнөж буй замын ажлын бүтээн байгуулалттай танилцлаа. Гэр хорооллын иргэдийн өмнө тулгарсан хүндрэлтэй асуудлуудын нэг нь замын асуудал байдаг. Тийм ч учраас концессын гэрээний дагуу явагдаж буй замын ажлуудын явцыг ийнхүү биечлэн шалгасан юм. Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто зам хүртэлх 2.8 км замын ажлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 118 дугаар тогтоолоор “Рингроуд” ХХК концессын гэрээний дагуу барихаар зөвшөөрөл олгосон юм. Замын ажлын гүйцэтгэл одоогоор 25 хувьтай явагдаж байна. Газар чөлөөлтийн асуудал хүндрэл учруулж буйг ажилчид хэлж байлаа.

DSC_2490
DSC_2500
DSC_2502
DSC_2511


Leave a Reply

  • Facebook