“ЭКСПРЕСС ЗАМ” КОМПАНИ САЛХИТЫН АМНЫ 1.9 КМ ЗАМЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитын амны замыг концессын гэрээний дагуу гүйцэтгэж байна. Энэхүү 1,9 км хатуу хучилттай авто зам барих ажлыг 2016 оны 02 дугаар сарын 24-ний Уралдаант шалгаруулалтын комиссын хуралдаанаар “Экспрес зам” ХХК-ын санхүүгийн болон техникийн саналын нийлбэр дүн шаардлага хангасан учир концессын гэрээний хэлэлцээр хийх шийдвэр гарсан юм. НИТХТ-ийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 74 дугаар тогтоолоор “Экспресс зам” ХХК-тай концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгож замын ажил эхэлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай 2016 оны 05 сарын 13-ны өдөр концессын гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 15 хувьтай үргэлжилж байна. Зам байгуулалтын ажлын гол бэрхшээл газар чөлөөлөлт гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Зарим айл өрхийн хувьд газар чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч газраа чөлөөлж байгаа бол үл хөдлөх хөрөнгө байшинтай айлуудын хувьд газар чөлөөлөлт удаашралтай шийдэлд хүрэхгүй байгааг онцоллоо.DSC_2523

DSC_2525





DSC_2532


DSC_2535

DSC_2537


DSC_2540












Leave a Reply

  • Facebook