ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

te-te

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд дүүргийн Засаг дарга А/510 дугаар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн ажиллах бөгөөд ажлын хэсэг нь 4 дэд хэсэгт хуваагдан ажиллах юм. Үүнд:
1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хэвийн үйл ажиллагааг хангах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулж ажиллах дэд ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргыг;
2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн элсэлт, хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангуулж, хяналт тавьж ажиллах дэд ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Боловсролын хэлтсийн даргыг;
3. Хичээлийн шинэ жилийг угтан иргэд, эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны худалдаа үйлчилгээг нэг дороос хүргэх, худалдаа үйлчилгээ зохион байгуулах дэд ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Худалдаа үйлчилгээний хэлтсийн даргыг;
4. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2016 оны төсөв санхүүгийн үйл ажиллагаанд зөвлөн тусалж, хамтран ажиллах дэд ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргыг тус тус томиллоо.
Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж, ажлын төлөвлөгөө, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, мэдээлэл солилцлоо.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook