ЯРГАЙТЫН БОГИНЫН 1.3 КМ АВТО ЗАМЫН АЖИЛ 50 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлтийн ажилтай Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Энэхүү замыг 2016 оны 05 сарын 13-ны өдрийн салбар комиссын хурлаар техникийн болон санхүүгийн саналыг нээж, концессын гэрээ байгуулах дүгнэлт гарган НИТХТ-д өргөн барьсан юм. НИТХТ-ийн 06 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаар тогтоолоор “ХАКМС” ХХК-д концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгож НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай 06 сарын 20-ны өдөр концессын гэрээнд гарын үсэг зурж замын ажил эхэлсэн.  Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байгаа юм. Ажилд хүндрэл учруулж буй асуудал нь хуучин хогийн цэг байсан газрыг чөлөөлж зам тавьсан ч иргэд хогоо хаяж буйг уламжилсан. Энэ хэсэгт тусгай цэг байгуулан хогны асуудлыг шийдвэрлэхыг Засаг дарга Ж.Эрдэнэбат хариуцсан ажилтнуудад үүрэг болголоо.



DSC_2608

DSC_2606
DSC_2605
DSC_2603



DSC_2599



DSC_2595

DSC_2593

DSC_2591

Leave a Reply

  • Facebook