СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БЭЛТГЭЛ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭВИЙН ЯВУУЛАХААР АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар  баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажил,  дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй цэцэрлэгүүдийн нэмэлт бүлгийн ажлуудыг эрчимжүүлэх, тохижилт, ногоон байгууламжийн арчилгаа, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн бүртгэл, сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахаар ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

5566

Leave a Reply

  • Facebook