“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас ажилтан, албан хаагчдадаа зориулан 14 хоног тутмын баасан гарагт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг” 2016 оны 08 дугаар сарын 5-ний өдөр боллоо. “Мэдээллийн цаг”-ийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нээж, “Азийн сан”-гийн Төслийн менежер Ю.Оюухишиг “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэхүү төсөл нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөгөө гаргах, төрийн үйлчилгээг сайжруулах, иргэдийн чадавхийг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх гол зорилготой хэрэгжиж байна. Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж байгаа энэ төсөл 2016 онд иргэдийг мэдээллээр хангах, хороодын IT үйлчилгээг сайжруулах, 12 хороодын үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Цаашдаа иргэдэд зориулсан гарын авлага боловсруулж, цахим хэлбэрээр бэлтгэн хүргэх талаар зорьж ажиллана гэлээ.

DSC_2680
DSC_2676

Leave a Reply

  • Facebook