ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ДҮҮРГИЙН ЗАРИМ ИРГЭДЭД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОВ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж дүүргийнхээ зарим иргэдэд буцалтгүй тусламж үзүүллээ. Дүүргийн Засаг даргад хандан иргэдээс дэмжлэг туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэгийн дагуу ийнхүү холбогдох хэлтэс албадууд судлан доорх хүмүүст буцалтгүй тусламж олгож байна. Чингэлтэй дүүргийн 6-р хорооны иргэн С.Чулуунбаатар, С.Оролмаа, 17-р хорооны иргэн Ч.Энхцэнгэл, М.Цэнгэлмаа, С.Баяжих, 4-р хорооны иргэн П.Батбаяр, 12-р хорооны иргэн Г.Гэрэлмаа, Б.Тунгалаг, 15-р хорооны иргэн Б.Буянтогтох, 5-р хорооны иргэн Б.Энхжаргал нарт дэмжлэг үзүүлж буцалтгүй тусламж олголоо.
DSC_3031


DSC_3035
DSC_3036

Leave a Reply

  • Facebook