ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хуралдаан 2016.08.13-ны өдөр боллоо. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулсан бөгөөд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан байна. Ажлын төлөвлөгөөний дагуу хичээлийн шинэ жилийн элсэлтийн үйл ажиллагааг 2016.08.22-ны өдрөөс 2016.08.26-ны өдрийг хүртлэх хугацаанд зохион байгуулахаар боллоо. Мөн цэцэрлэгт элсэн орох хүүхдүүдийн эрүүл мэндийн шинжилгээг цэцэрлэг тус бүр дээр авахаар хуваарь гарсан байна. Дашрамд дурьдахад эрүүл мэндийн шинжилгээгээр сөрөг гарсан хүүхдүүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулсны дараа тус цэцэрлэгтээ буцан орох боломжоор хангаж байгаа юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

image.php_ хүүхэд

 

Leave a Reply

  • Facebook