ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 8 дугаар сарын 16-нд болж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай  зөвлөгөөнөөс  өгсөн үүрэг, даалгаврын талаар мэдээлэл өгч,  дүүргийн  Удирдах ажилтны  өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцсан юм.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Засвар шинэчлэл болон өргөтгөл хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлж хичээлийн шинэ жил болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо. Мөн Улаанбаатар хотын залгаа аймгуудад малын гоц халдварт өвчний шинж тэмдэг бүртгэгдсэн учир мал бүхий иргэдийн малыг гаргах ажлын биелэлттэй танилцаж цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг өглөө. Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарах, эцэг, эхчүүдээс ямар нэгэн хураамж, төлбөр авахгүй байх, иргэдэд хүндрэл учруулахгүй төрийн үйлчилгээ үзүүлэхийг анхаарууллаа.

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

DSC_3146 DSC_3155 DSC_3159 DSC_3165

Leave a Reply

  • Facebook