ҮЕРИЙН АЮУЛТАЙ БҮСЭД ОРШИН СУУГАА ӨРХҮҮДЭД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ХҮРГЭЛЭЭ

Үерийн аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, үерийн ам далан сувгийн ойролцоо амьдарч буй айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх ажил явагдлаа. Энэ ажлыг Онцгой байдлын хэлтсийн Сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сүмбэрхүү удирдан зохион байгуулжээ. Дүүргийн 7, 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй бууж суурьшсан айл өрхүүдэд аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, нэн даруй нүүх талаар мэдэгдсэн байна. Тухайн бүс орчмын 35 айлд мэдэгдэл өгч, 65 иргэнд санамж тарааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг түгээжээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

546465464546
8464
14541

 

Leave a Reply

  • Facebook