НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Чингэлтэй дүүргийн  16 дугаар хороонд шинээр баригдсан 221 дугаар цэцэрлэг, 189 дүгээр бага сургуулийн цогцолбор барилгын ажилтай танилцлаа. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор цэцэрлэгийн насны 120 хүүхэд, бага сургуулийн 160 хүүхдийг хүлээн авах юм. Гадна талбайн тохижилт болон инжинерийн шугам сүлжээний ажилд тендерийн маргаан гарч ажил удаашралтай байгаа юм. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар газар дээр нь ирж танилцаж байгаа юм. Барилгын ажлыг хугацаанд нь дуусгаж чирэгдэл үүсгэлгүй ирэх 9 дүгээр сарын 15-ны дотор санхүүжилт болон тендерийн маргаантай асуудлыг шийдвэрлэж ашиглалтад оруулахыг удирдлагууд DSC_0419 DSC_0425 DSC_0426 DSC_0428 DSC_0449 DSC_0471 DSC_0472 DSC_0483
DSC_0512
холбогдох албаныханд үүрэг болголоо.

 

Leave a Reply

  • Facebook