“ХАМТАРСАН БАГ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” АЯНЫ ТЭРГҮҮЛЭГЧИД ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛД ЯВЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Чингэлтэй, Хайлааст Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран хороодын хамтарсан багуудын хамтын ажиллагааг сайжруулах, бие биенээсээ суралцах нөхцөл бололцоог бий болгох зорилготой “Хамтарсан баг- Хамтын ажиллагаа” 3 сарын уралдаант аяныг 19 хорооны хамтарсан багуудын дунд 2 дугаар сарын 20-ноос 5 дугаар сарын 20-ны хооронд зарласан билээ. Аяны явцад хамтарсан багийг идэвхжүүлэх, хамтарсан багийн гишүүдийн тэгш оролцоог хангахад нийгмийн үйлчилгээний салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бүх хороодын хийж байгаа ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. “Хамтарсан баг- Хамтын ажиллагаа” аянд тэргүүлж эхний 3 байр эзэлсэн 9,13,5 дугаар хороодын хамтарсан багийн гишүүд, аяныг зохион байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар ажиллаж байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

14018162_1107867279288109_233719880_n 14030741_1107867262621444_1171428379_n 14055532_1107867349288102_568029025_n 14055635_1107867322621438_1440462734_n14088889_1107867269288110_586157846_n

Leave a Reply

  • Facebook