“ХҮННҮ МОНГОЛ” НОМЫН БАЯР БОЛЛОО

Олон улсын Монголч эрдэмтдийн Xl их хурал тохиож байгаа энэ өдрүүдэд Хүннү улсын түүхийг өгүүлсэн “Хүннү Монгол” номын баяр болж өнгөрлөө. Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн том салбарын нэг нь Хүннү судлал юм. Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн Го.Аким “Атилла хааны удамынхан Алтан нарандаа мөргөсөөр”, Унгарын Монголч эрдэмтэн Об Борбала “Европыг донсолгосон Хүннүгийн түүх буюу Атилла хааны цадиг гүрэн”, зураач н.Батцэнгэл “Монголын нууц товчоо” зурган ном, археологич Д.Эрдэнэбаатарын “Балгасын тал дахь Гол мод” зэрэг Хүннүгийн ягууртны булшны судалгаа бүтээлүүд мэндэллээ. Энэхүү номын баярт УИХ-ын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцсон юм. Ирээдүй болсон залуу хойч үе, иргэдэд Хүннүгийн язгууртны түүх соёлыг сурталчилан таниулах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Улаабаатар их сургуультай хамтран доктор, археологич Д.Эрдэнэбаатарын “Балгасын тал дахь Гол мод” бүтээл дээр хамтран ажилласан юм. Энэхүү шинэ бүтээлүүд нь хүүхдийн “Номын өргөө”-ний номын санд хадгалагдан хүүхэд багачуудад Хүннү гүрний түүхийг судлах боломжоор хангаж байгаа юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

83645

Leave a Reply

  • Facebook