MKIT СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар Койка хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн MKIT сургалтын төвтэй 2015 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд өнгөрөгч 2015 онд тус сургалтын төв мэдээлэл технологийн боловсон хүчинг гадаад дотоодод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, энгийн иргэдийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхээр үндсэн хэрэглээний ангийг нээн ажиллуулсан юм. Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий удирдлагын системтэй нийт 4 сургалтын танхимыг байгуулан ажиллаж байна. Санамж бичгийн гол зорилго нь Чингэлтэй дүүргийн 160 мянган иргэн, 200 гаруй аж ахуй нэгж, албан байгууллага, 4000 төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэхэд оршсон. Энэ ажлын үр дүнг дүгнэн, цаашид авч хэрэгжүүлэх бодлого зорилт, хэрхэн хамтран ажиллах талаар өнөөдөр талууд санал солилцлоо. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат, MKIT сургалтын төвийн гүйцэтгэх захирал Им Жэ Бин, сургалтын төвийн менежер А.Амарсанаа нар оролцлоо. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн өндөр байсныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг хэлсэн юм.

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭСDSC_3421 DSC_3428
DSC_3435 DSC_3440 DSC_3452

Leave a Reply

  • Facebook