ТҮЦ, ПАВИЛЬОНЫ ЭЗДИЙН АНХААРАЛД:

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбай дээр үйл ажиллагаа явуулж байгаа зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ болон сонин борлуулах цэгийг нүүлгэж төрийн өмчийн газрын чөлөөлөх ажил явагдаж байна. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “л”, 209.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь заалтыг тус тус үндэслэн захирамж гарсан. Уг захирамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Гэсэр сүмээс дээш өгсөх замд байрлуулсан чингэлэг, мөн 4 дүгээр хороо Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн баруун талын ТҮЦ зэрэг обьектуудад газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн. ТҮЦ, палильоны эзэд нүүлгэн шилжүүлэхгүй тохиолдолд албадан нүүлгэж холбогдох арга хэмжээг авах болохыг анхаарна уу.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

DSC_3495 DSC_3497 DSC_3502 DSC_3508 DSC_3509 DSC_3511 DSC_3514

Leave a Reply

  • Facebook