ТИКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх ТИКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчидтэй Чингэлтэй дүүргийн удирдлагууд уулзлаа. Туркийн хамтын ажиллагаа хөгжлийн агентлаг нь (ТИКА) 1994 оноос хойш манай улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаанд олон сая америк долларын өртөг бүхий төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж Монгол улсын эдийн засаг нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тус байгууллага нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажилласан ажлын үр дүнг хэлэлцэн санал солилцсон юм. Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Турк дэх ТИКА олон улсын байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Мехмет Суреяа, Бүгд найрамдах Турк улсын Ерөнхий сайдын дэргэдэх ТИКА олон улсын байгууллагын Улаанбаатар дахь зохицуулагч Вэйсэль Чивчи нар оролцлоо.

DSC_3542 DSC_3551 DSC_3556

 

Leave a Reply

  • Facebook