ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДЛАА

Дүүргийн Засаг даргын 2016 оны А/150 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 8 дугаар сарын 26-ны өдрийн 14:00 цагт хуралдлаа. Хуралдааныг Ажлын хэсгийн Ахлагч, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулсан бөгөөд ажлын дэд хэсгүүд хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл солилцлоо. 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн 86 бүлэгт 2960 хүүхэд, цэцэрлэгт 9914 хүүхэд бүртгэн суралцуулахаар төлөвлөж 2016.08.25-ны өдрийн байдлаар сургуульд 2871 хүүхэд, цэцэрлэгт 9120 хүүхэд бүртгээд байна. Сургуулийн бүртгэл 97 хувь, цэцэрлэг 92 хувийн бүртгэлтэй байна. Хамран сургах тойрогт хүүхэд ихтэй 19, 74, 83, 102 дугаар цэцэрлэгүүд шинэ бүртгэл /2 настай хүүхэд/-ийг сугалааны зарчимаар явуулахаар нийт 2 настай хүүхдүүдээ бүртгэж 2016.08.26-ны өдөр сугалааг зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 29 цэцэрлэг, 17 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулахаар байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8, 16, 18 дугаар хороодын ажил дундажаар 80 хувийн гүйцэтгэлтэй, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 16, 17 дугаар хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Санхүүжилтын асуудал хүндрэлгүй бол 9 дүгээр сарын 15 гэхэд барилгыг дуусгахаар ажиллаж байна. Шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгээс бусад сургууль, цэцэрлэгүүд 09 дүгээр сарын 1-ны өдөр хүүхдээ хүлээн авч сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахад бэлэн болсон байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

6b9dl1ri8upmjqg3lc96fjtt8t pic120 хүүхэд

Leave a Reply

  • Facebook