ДЭД БҮТЦИЙН ШИНЭЛЭГ ШИЙДЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат техник технологийн салбарын тэргүүлэх компаниудын нэг болох Канадын “Cameng international”  компани, БНХАУ-ын “Keelung Shijiazhuang Ral Estate Development”, “Hebei Shenzhou Creening Engineering” компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар талууд байгальд ээлтэй, эрчим хүч зарцуулалт бага гудамж замын гэрэлтүүлэг, хяналтын камержуулалтын шинэ шийдэл, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Тус компани нь техник технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй, цахилгаан зарцуулалт бага технологи нэвтрүүлдэг юм. Монгол орны эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, гэрэлтүүлгийн тусгал сайтай, эдэлгээ удаан, эдийн засагт хэмнэлттэй зэрэг олон давуу талтайг танилцуулсан. Цаашид энэ чиглэлээр талууд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцсон юм.

DSC_3464 DSC_3477 DSC_3481

Leave a Reply

  • Facebook