ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 8 дугаар сарын 30-нд болж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явууллаа. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай  зөвлөгөөнөөс  өгсөн үүрэг, даалгаврын талаар мэдээлэл өгч,  дүүргийн  Удирдах ажилтны  өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцсан юм. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонслоо. Мөн Чингэлтэй дүүргийн өнгөрсөн 14 хоногийн ажлын ажил үүргийн биелэлтийг танилцууллаа. Хичээлийн шинэ жил эхлэж замын хөдөлгөөний ачаалал ихсэж байгаа учир иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин ажиллахыг даалгалаа.

ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

DSC_3146 DSC_3157
DSC_3166

 

Leave a Reply

  • Facebook