ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС АРИУТГАЛ ХИЙЖ ШУУРХАЙ АЖИЛЛАЛАА

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчын 17 дугаар гудамж 0125 тоот хашааны өмнө гудамжинд үхсэн тарвага байна гэсэн дуудлага 2016 оны 08 дугаар сарын 26 өдөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ. Энэ дагуу Гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах байцаагч ахмад Л.Тамир, Сургалт сурталчилгаа,урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Сүмбэрхүү нар дуудлагын дагуу очиж Зооноз өвчин судлалын үндэсний төвд дуудлага өгч, тус газрыг ариутгуулж ажиллаа.

Онцгой байдлын хэлтэс

1 2 3

Leave a Reply

  • Facebook