СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжлийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлэхэд анхаарч спортын уралдаан тэмцээн зохион байгуулах зэрэг олон талт ажлыг хийж байна.  Энэхүү “Залуучуудын хөгжлийг дэмжих” хөтөлбөр, 2016 оныг Нийслэлийн Цэргийн штабаас “Цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор дүүргийн цэргийн штабаас  Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай ээлжит сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтаар цэргийн насны залуучуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынхаа  талаар харилцан санал солилцохын зэрэгцээ цэргийн хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах аж.

ЦЭРГИЙН ШТАБ

1 2

 

Leave a Reply

  • Facebook