50 ДУГААР СУРГУУЛИЙН НЭЭЛТЭД СПОРТЫН АЛДАРТНУУД ОРОЛЦЛОО

Хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр ерөнхий боловсролын сургуулиуд хүндэт зочидтой баяраа тэмдэглэж байна. Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 50 дугаар дунд сургуулийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцсон юм. Мөн Монгол Улсын Гавъяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ багын тамирчин Д.Сумъяа, Олон улсын хэмжээний мастер, Таэквондогийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчин П.Тэмүүжин нар оролцож сурагчиддаа амжилт хүссэн юм.

IMG_4717
IMG_4760
IMG_4772 IMG_4842 IMG_4849

 

 

 

Leave a Reply

  • Facebook