МАНЛАЙЛАН СУРАЛЦАГЧИД УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Манлайлан суралцагч оюутан, сурагчдыг дэмжих  хөтөлбөр”-ийн хүрээнд  Олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа амжилттай оролцсон, хэрэгцээ шаардлагатай мэргэжлээр их дээд сургуульд бусдыгаа манлайлан суралцаж буй оюутан залуучуудад урамшуулал олгодог. Тус хөтөлбөрийн хүрээнд 13-р хорооны иргэн 100 буудалт даамны  Ази, дэлхийн аварга, 8 дугаар сард зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн  ХААИС-ийн Эдийн засгийн 1 дүгээр ангийн оюутан Б.Уудамбаатарт дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат амжилт хүсэж, урамшуулал олголоо.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

DSC_3678 DSC_3680 DSC_3684 DSC_3686

 

Leave a Reply

  • Facebook