ДҮҮРГИЙН АХМАДУУДЫН ЯВГАН АЯЛАЛЫН АВАРГУУД ТОДОРЛОО

ah-1

Чингэлтэй дүүргийн Ахмадын аварга шалгаруулах Явган аялалын тэмцээн 2016 оны 08 дугаар сарын 27 ны өдөр Чингэлтэй дүүргийн эцсийн буудлаас Чингэлтэй хайрханы чиглэлд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 5 хорооны 60 тамирчин спортын 3 төрлөөр өрсөлдснөөс 1 дүгээр байранд Мандалмаа ахлагчтай 19 дүгээр хороо, 2 дугаар байранд Нарантуяа ахлагчтай 16 дугаар хороо, 3 дугаар байранд О.Жамьяан ахлагчтай 1 дүгээр хороо тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнийг МАЯСЯвган аялалын холбооны ОУ-ын шүүгч МУ-ын Гавьяат дасгалжуулагч Б.Жияандорж, ОУ-ын шүүгч Ш.Дүүриймаа, Улсын шүүгч Батбаатар нар амжилттай шүүн явууллаа. 1 дүгээр байранд шалгарсан Мандалмаа ахлагчтай 19 дүгээр хорооны баг тамирчид Нийслэлийн шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Биеийн тамир спорт хороо

ah-2

ah-3

ah-4

Leave a Reply

  • Facebook