2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Дүүргийн Засаг даргын 2016 оны А/150 дугаар захирамжаар хичээлийн жилийн бэлтгэл хангах, нээлт, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг 4 дэд ажлын хэсэгтэйгээр байгуулагдан ажиллаа. 2016-2017 оны хичээлийн жилд тус дүүрэгт төрийн өмчийн 17 сургууль, 29 цэцэрлэг, төрийн бус өмчийн 6 сургууль, 26 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахаар байна. Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8, 16, 18 дугаар хороодод баригдаж буй тус бүр 150 хүүхдийн ортой цэцэрлэг, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16, 17 дугаар хороодод баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сардаа багтаан ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 9412 хүүхэд, 1 дүгээр ангид 2703 хүүхэд суралцахаар бүртгүүлээд байна. Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийн шинжилгээг 8 сарын 25-ны өдрөөс 8 сарын 30-ны өдрийг хүртэл цэцэрлэг тус бүр дээр авч нийт 8400 гаруй хүүхдийг хамруулсан байна. Мөн хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогнолын талбайд зохион байгуулж байна.

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

DSC_3651 DSC_3658 DSC_3665

Leave a Reply

  • Facebook