ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТАД 115 ҮЙЛДВЭРЛЭГЧ ХАМРАГДЛАА

bit

Тайлант хугацаанд Бизнесийн ур чадвар эзэмшүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах арга зүй сургалтыг 5 удаа зохион байгуулж сургалтанд 115 үйлдвэрлэгчийг хамрууллаа. Сургалтанд хамрагдсан иргэдийн 51 хувь буюу 59 үйлдвэрлэгч жижиг зээлийн төсөл боловсруулан 64,7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байна. Үүнийг ангилан авч үзвэл, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрт 33 үйлдвэрлэгч хамрагдан 37,5 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөрт 26 үйлдвэрлэгч хамрагдан 27,2 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тус тус аваад байна.

Бизнес инкубатор төв

Leave a Reply

  • Facebook